МУИС-ийн Орхон сургууль

  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
  • default color
  • red color
  • green color
АЛСЫН ХАРАА
Бүс нутгийн сургалт, эрдэм шинжилгээний төв болох
Маркетингийн менежмент мэргэжлийн тодорхойлолт PDF Хэвлэх

Мэргэжлийн зориулалт: Маркетингээр мэргэшсэн бизнесийн удирдлагын  бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь төс засгийн болон бизнесийн байгууллага төрийн бус байгууллагуудад маркетингийн стратегийн төлөвлөлт, бүтээгдэхүүн идэвхжүүлэлт, үнийн бодлого, худалдан авалт, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж, мэргэжлийн дагуу маркетингийн судалгаа, шинжилгээний ажил эрхлэн гүйцэтгэнэ.

Маркетинг чиглэлээр төгсөгчийн мэргэжлийн бэлтгэлд тавигдах үндсэн шаардлага:

·          Хүмүүнлэгийн болон нийгэм – эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалиудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх

·          Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай байх

·          Байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалыг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх

·          Наад зах нь нэг гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх

·          Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх

·          Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх

·          Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх

·      Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломждоо анализ хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвартай байх

Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх
 

Манай сайтад:

Манайд 1 зочин онлайн

Видео булан

Багш нарын блог

Хэрэглэгч нэвтрэх хэсэг

Сайтын тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр25
mod_vvisit_counterӨчигдөр58
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт375
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт389
mod_vvisit_counterЭнэ сард1355
mod_vvisit_counterСүүлийн сард1774
mod_vvisit_counterНийт23738

Таны IP: 10.2.1.22
 , 
Өнөөдөр: 9-р сар 20, 2014

Сурталчилгаа

Бидэнтэй холбогдох

Монгол улс, Орхон аймаг,

Эрдэнэт хот, Дэнж баг, 

Оюутны гудамж-4

МУИС-ийн Орхон сургууль

Утас:       70353621

70355019

70352851

Факс: 70353621

Мэйл хаяг: muisos@num.edu.mn

Вэб: http:\\os.num.edu.mn